Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж
1.0.0 - Хянах

Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж - Local Development build (v1.0.0). See the Directory of published versions

Хувилбаржуулалт

FHIR стандартын хувилбаржуулалт

FHIR стандартад одоог хүртэл өөрчлөлт орсон хэвээр байгаа. Хэрэглээнд тохиромжтой байхын тулд тэнд байгаа бүх стандартад тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох шаардлагатай байдаг. Нөгөө талаасаа тэдгээр өөрчлөлтүүд нь хэрэгжүүлэгчид болон нийцүүлэгчдийн хувьд урьдчилан таамаглаж, зохицуулж болохуйц байх ёстой. Энэ үйл явцын нэгэн хэсэг болсон техникийн ялгаатай нөхцөлүүдтэй холбоотой тогтвортой байдлын таван түвшинг тодрохойлсон:

  1. Бэлтгэл
    Хэрэгжүүлэлт нь аюулгүй байх хэмжээний бүрэн гүйцэд бус хэсэг.
  2. Туршилтын хэрэглээ
    Агуулга нь сайтар нягтлагдаж, үйлдвэрлэлийн системд ашиглахад бэлэн болсон гэж үзсэн. Албан ёсны стандарт хэмээн батлагдсан боловч үйлдвэрлэлийн системд зориулагдсан орчинд бүхэлд нь хэрэгжүүлэхэд хангалттай бус. Хэрэв туршилтын хэрэглээний агуулга нь FHIR-ийн ирээдүйн хувилбартай нийцэхгүй байвал агуулгад өөрчлөлт орж болно.
  3. Норматив
    Агуулгыг нь тогтвортой гэж үзсэн, FHIR-ийн хувилбар хооронд нийцэн ажиллах дүрмийн өөрчлөлтөнд нийцсэн. Утгын өөрчлөлт орсон байж болох боловч энэ өөрчлөлт нь маш ховор бөгөөд, нарийн тооцоологдсон хойшхи хувилбарууддаа нийцтэй байна гэж үзнэ.
  4. Мэдээллийн шинжтэй
    Хэрэгжүүлэгчид дагаж мөрдөх шаардлагагүй контентийг агуулна.
  5. Хуучирсан
    Ирээдүйн хувилбаруудад буцааж сэргээн хэрэглэх боломжтой хуучирсан агуулга.

FHIR бүтцийн боловсролтын түвшин

Бүтцийн түвшинд, бүтэц бүрийн хувьд боловсролтын түвшин тогтоогддог бөгөөд үүнийг хэрэгжүүлэгчид уг бүтэц хэр тогтвортой байгааг үнэлэхэд ашигладаг. FHIR боловсролтын түвшин (FMM) нь өмнө нь байсан Чадамжийн боловсролтын загвар (CMM) дээр үндэслэгдсэн байдаг.

Дараах түвшингүүдийг тодорхойлсон:

  1. Бэлтгэл загвар (0)
    Энэ бүтцийн загвар одоогоор нийтлэгдсэн байгаа.
  2. FHIR боловсролтын загвар 1 (FMM 1)
    Уг бүтцийг бүтээх явцад анхааруулга гараагүй бөгөөд хариуцсан ажлын хэсэг нь уг бүтцийг нэлээд бүрэн гүйцэд боловсруулж, хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж үзсэн.
  3. FHIR боловсролтын загвар 2 (FMM 2)
    FMM 1-ийн нөхцлийг дагаж, уг бүтэц нь мэдээлэл солилцох боломжтой байх нөхцлийг хагас бодит өгөгдлийг ашиглан дор хаяж 80% -ийг ашигладаг үндсэн өгөгдлийн элементүүдийн 3-аас доошгүй бие даасан системд амжилттай ажиллах боломжтой болох нь туршиж батлагдсан болно. Эдгээр мэдээлэл солилцох боломжтой байх нөхцлийн үр дүнг FHIR менежментийн бүлэгт мэдээлж, хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
  4. FHIR боловсролтын загвар 3 (FMM 3)
    FMM 2-ийн нөхцлийг дагаж мөрдөх ба бүтцийг ажлын хэсгийн хурлаар тохирсон чанарын нөөцийн удирдамжид нийцүүлэн шалгаж, 3 байгууллагаас дор хаяж 10-аас доошгүй хэрэгжүүлэгчид санал оруулж, өөрчлөлт хийсэн.
  5. FHIR боловсролтын загвар 4 (FMM 4)
    FMM 3-ийн нөхцлийг дагаж мөрдөж, тодорхой хүрээнд туршиж, албан ёсны хэвлэлд нийтлүүлж, хэд хэдэн туршилтын төсөл хэрэгжүүлсэн. Хариуцлагатай ажлын хэсэг нь уг бүтцийг тогтвортой гэж үзэн, тохиромжтой өөрчлөлт хийх тухайд хэрэгжүүлэгчтэй зөвлөлдөх талаар хүлээн зөвшөөрсөн.
  6. FHIR боловсролтын загвар 5 (FMM 5)
    FMM 4-ийн нөхцлийг дагаж, FMM1 + (туршилтын хэрэглээний түвшин) хэмээх албан ёсны хоёр хувилбар нийтлэгдсэн бөгөөд нэгээс олон оронд 5-аас доошгүй бие даасан системд хэрэгжүүлсэн.
  7. Норматив
    Энэ бүтцийг одоо тогтвортой гэж үзэж байгаа.

FHIR хувилбарууд ба хувилбаржуулалт

FHIR нь хэрэгжүүлэгчидтэй зөвлөлдөх, шинэ агуулгыг боловсруулж хянан үзэх, Америкийн үндэсний стандартын хүрээлэнгээс батлагдсан стандартад шаардагдах албан ёсны санал хураалт, зөвлөлдөх явцыг харгалзан 18-24 сарын хугацаатай гардаг.

FHIR хувилбарын бодлого нь семантик хувилбаржуулалт дээр суурилсан боловч FHIR нь API биш стандарт тул зарим талаараа хазайсан байдаг.

FHIR хувилбар бүрийг дараах дөрвөн хэсгээс бүрдсэн стрингээр тодорхойлно:

нийтлэл.том.жижиг.засвар (publication.major.minor.revision)

Нийтлэл нь FHIR-ийн шинэчлэгдсэн техникийн үзүүлэлт нийтлэгдсэн үед нэмэгдсэн; Туршилтын хэрэглээ эсвэл норматив хувилбар. Хэрэгжүүлэгчийн хүсэлтээр ихэнх тоог зэрэгцүүлэхийн тулд 2-р хувилбарыг алгассан.

Нэмэлт өөрчлөлт хийх болгонд Том нэмэлт засвар орж, шинэ нийтлэл болгон дээр дахин тохируулж өгдөг.

Нэг эсвэл түүнээс дээш тооны өөрчлөлт бүхий албан ёсны хувилбар гарах томоохон хувилбар өөрчлөгдөх бүрт Жижиг нэмэлт засвар орж дахин тохируулдаг.

Засвар нь нийтлэл, хэрэгслүүдийн асуудлыг хянах зорилгоор техникийн тодорхойлолтыг боловсруулсан GIT хувилбар юм.

Монголын улсын хэрэгжүүлэлэлтийн удирдамжийн хувилбаржуулалт

Хэрэгжүүлэлтийн удирдамжийг бүхэлд нь хувилбаржуулан боловсруулсан дан бүтэц гэж үзэх хэрэгтэй.

Энэ нь хэрэглүүрүүд нэмэгдсэн эсвэл өөрчлөгдсөнөөр хэрэгжүүлэлтийн удирдамжийн хувилбар өөрчлөгдөнө гэсэн үг юм. Бие даасан хэрэглүүрүүд өөр өөрсдийгөө шинэчлэх ёсгүй, харин тухайн хэрэглүүр нь түүний хяналтын түвшин, төрлөөс хамаарч боловсролтын байдлыг харуулсан боловсролтын түвшинг тодорхойлох ёстой. 7.2 хэсэгт дэлгэрэнгүй тусгагдсан HL7-р тодорхойлсон боловсролтын загварыг үндэсний хэмжээнд загвар болгон ашиглаж болно.

Монгол улсын үндэсний хэрэгжүүлэлтийн удирдамжийн хувилбар нь үргэлж FHIR стандартын тодорхой хувилбар дээр суурилсан байна.

Монгол улсын хэрэгжүүлэлтийн удирдамжийн цаашдын хөгжил

Монгол улсын хэрэгжүүлэлтийн удирдамжийн хэрэглүүрийн профайлууд нь ИЭМЦБ-ийн систем хөгжүүлэгчид, гуравдагч талын мэдээллийн системүүд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гэх мэт стандарт хэрэгжүүлэгчдээс ирэх санал сэтгэгдлийн үндсэн дээр хэрэглүүрүүд нь боловсронгуй түвшиндээ хүртлээ тасралтгүй хөгжинө.

Хэрэгжүүлэлтийн удирдамжийн хувилбарыг шинэчлэхдээ үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж буй хүмүүстэй зөвлөлдсөний үндсэн дээр маш болгоомжтой гаргах хэрэгтэй.

Ямар ч үед улсын хэмжээнд нийтлэгдсэн хэрэгжүүлэлтийн удирдамжийн одоогийн болон өмнөх хувилбарын аль алиныг ЭММСП дэмжих шаардлагатай болохыг зөвлөж байна.

Ирээдүйн хувилбаруудын тухайд хөгжүүлэгчид өөрчлөлт оруулан түүнийгээ туршиж, санал хүсэлтээ өгдөг хөгжих боломж бүхий орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

Монгол улсын хэрэгжүүлэлтийн удирдамжийн шинэчлэгдсэн хувилбаруудыг хэтэрхий олон удаа гаргах шаардлага байхгүй. Гарсан өөрчлөлтүүдийг цуглуулан тэдгээрийг хагас багц интервалаар нийтлэн 12 сар тутамд нэгээс илүүгүй нийтлэн гаргахыг зөвлөж байна. Хэт ойрхон давтамж бүхий олон хувилбар нийтлэгдэн гарах нь хэрэгжүүлэгчдийн ядрааж, нутагшуулах үйл ажиллагааг хүндрүүлдэг.

Хэрэгжүүлэлтийн удирдамжийн хувилбарын дугаарлалтанд утгын буюу семантик хувилбаржуулалтыг ашигласан.