Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж
1.0.0 - Хянах
Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж - Local Development build (v1.0.0). See the Directory of published versions
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл явцыг холбогдох үйл ажиллагаа, үр дүнтэй нь тодорхойлохын тулд олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Жеймс Гриер Миллер нь амьд систем дэхь зохион байгуулалтын нарийн нийлмэл байдлын 8 түвшинг тодорхойлсон байдаг ба маш бага түвшнээс өндөр түвшин хүртэл бүгдээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмчилгээнд нөлөө үзүүлнэ. Өвчтөний наслалт, өвчтөний хөдөлгөөний байдал, хэл зүйн нарийн нийлмэл байдал, олон тооны мэдээллийн эх сурвалж, нотолгоонд суурилсан эмчилгээний шинэ практик ба мэдлэгийг дагаж мөрдөх шаардлагуудын өөрчлөлт, цаг хугацааны хэмжээс зэрэг шаардлагыг нэмэхэд домэйны нарийн төвөгтэй байдал улам нэмэгдэх болно.
Домэйнийг эдгээр бүх хэмжээсээр болон нийлмэл цогц байдлаар дүүргэх загварыг удаан хугацааны турш хэн ч зохицуулж байгаагүй тул хялбарчлах шаардлага тулгараад байна.
FHIR нь үндэсний болон олон улсын түвшинд мэдээлэл солилцох боломж төдийгүй орон нутгийн онцлогт тохируулан өөрчилж, өргөжүүлж болох нэгжүүд ба мэдээлэл дүрслэлийг хялбарчлах сайн сууриар хангаж байна. Үндсэн зарчим нь домэйнтэй холбоотой хэсгүүдийг загварчлахдаа шаардлагатай бол олон удаагийн, хэрэгжүүлж болох арга замаар загваруудыг нэмнэ.
Монгол улсын хэрэгжүүлэлтийн удирдамжийн хүрээнд бид профайлуудыг 4 үндсэн хэсэг болгон хуваасан:
Удирдлагын профайлууд нь бодит ертөнцийн ойлголтуудыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбох гүүр юм. Үүнд өвчтөн, эмнэлгийн мэргэжилтэн, байгууллага, байршил зэрэг хамаарах боловч зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өгөгдлийг тодорхойлж эхлэх цэг нь байгууллага байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл явцыг тодорхойлохын тулд “хэн” болон “хаана” гэдгийг сайн тодорхойлсон байх хэрэгтэй.
Удирдлагын профайлуудаар бид тусламж үйлчилгээний үйл явцад үүрэг гүйцэтгэн оролцож буй талуудыг тодорхойлох ба үүнд тусламж үйлчилгээний үйл явцыг хариуцсан байгууллага болон байгууллагын бүтэц зэрэг орно.
Үүнээс гадна бид Энкантурыг өвчтөн ба эмнэлгийн мэргэжилтний хоорондын уулзалт хаана болж хэн оролцсон болохыг заадаг тул удирдлагын хэрэглүүрт оруулсан.
Эмнэл зүйн профайлууд нь тусламж үйлчилгээний үйл явцын үед тохиолдсон асуудлуудыг хариуцна. Эдгээр нь өвчтөний болон түүнд авсан арга хэмжээний талаарх мэдэгдэж буй баримт бичиг болох өгөгдөл ба өгөгдөл солилцооны үндсэн элемент юм.
Энэ өгөгдөл нь үйл явцыг удирдан зохицуулах, оношилгооны үйл явцыг дэмжих, зураглалыг тодорхойлох, хүн ам зүйн үзүүлэлтийг бүртгэх болон үйлчлүүлэгчид хүргэх тусламж үйлчилгээг сайжруулахад тус тус ашиглагдана.
Эмнэл зүйн профайлуудад тулгуурлан бүртгэлүүдийг хадгалж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл явцыг бүрдүүлэгч өгөгдлийг солилцдог.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед өвчтөн хэд хэдэн өөр талуудад харьяалагдан эмчлүүлж болох тул нэгээс нөгөөрүү шилжүүлж байгаа процессийг сайтар тодотгох хэрэгтэй. Ажлын урсгалын профайлууд нь аль өвчтөнд, ямар шалтгаанаар, ямар арга хэмжээ авсан тухай мэдээллээр хангах шаардлагыг хангах зорилготой. Энэ нь оношилгоо шинжилгээ, ажилбар эсвэл авч болох өөр арга хэмжээ эсвэл өвчтөнд эм олгох зэрэг үйл ажиллагааны хүсэлт байж болно.
Хүсэлт гаргах үндсэн профайлуудаас гадна, хүсэлт ба үйл ажиллагааны логистикийг хариуцах гэх мэт зарим дэмжлэг үзүүлэх профайлуудыг агуулдаг. Эдгээр дэмжих профайлууд нь гол төлөв календарчилсан төлөвлөлттэй холбоотой байдаг.
Үйлчлүүлэгчтэй хамааралтай ба ач холбогдолтой мэдээллийн аль алинийг хайх үед, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой багц мэдээллийг нэг дор харуулах боломжтой байх ёстой.
Үүний тулд дэлгэрэнгүй мэдээлэл болон хамааралтай албан байгууллага зэргийг агуулсан найруулгыг хэрэглэдэг. Аль найруулга тухайн нөхцөл байдлаас үл хамааран системээс систем хооронд дамжин хэрэглэгдэхийг сонгох сонголт юм.
Энэхүү хөтөчөд Монгол улсын стандартуудтай холбоотой шаардлагуудыг хангасан 4 найруулга агуулагдаж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн мэдээлэл солилцооны туршлага нэмэгдэн хэрэгцээ шаардлагууд өөрчлөгдсөний улмаас орон нутгийн хэмжээнд найруулгууд нэмэгдэх төлөвтэй байдаг.
Найруулгууд нь систем хооронд дамжих үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдлыг илэрхийлэх тодорхой дэс дараалалтай тогтмол FHIR-ийн баримт бичиг болж харагдана. Найруулга нь Багц хэмээх хэрэглүүрт Багц.төрөл=баримтБичиг гэсэн төрөлтэйгөөр орох ба найруулга нь багцын дэд хэсэг болж орох найруулгад заагдсан бусад хэрэглүүрүүдээс хамгийн эхэнд нь байна. Энэ нь Өвчтөн, Эмнэлгийн мэргэжилтэн, Энкантур гэх мэт эмнэлзүйн өгөгдөл болон байгууллагын аль алинд ашиглагдана.