Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж
1.0.0 - Хянах
Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж - Local Development build (v1.0.0). See the Directory of published versions
Энэ баримт бичигт уншихад болон тусад нь дурдахад хангалттай мэдээллүүдийг оруулахыг оролдсон бөгөөд http://hl7.org/fhir/ дээрх хэрэгжүүлэлтийн удирдамжтай уялдуулсан болно.
Ямар ч хэрэгжүүлэгч байсан FHIR хэрэгжүүлэлтийн удирдамжыг, ялангуяа тойм хэсгүүдийг уншихыг зөвлөж байна.
FHIR дахь бүтцийн үндсэн хэсэг нь хэрэглүүр юм. Бүх солилцох боломжтой агуулгуудыг хэрэглүүр гэнэ. Бүх хэрэглүүрүүд нь тодорхойлолт, дүрслэлийн хувьд нийтлэг байх ба нийтлэг элементүүдийн хэв загварыг тодорхойлдог өгөгдлийн төрлүүдээс бүрддэг. Бүх хэрэглүүрүүд нь нийтлэг мета өгөгдлийн бүрдэлтэй бөгөөд хүн унших боломжтой хэсгийг агуулдаг.
FHIR-ийн цаана байгаа гол зүйл бол хэрэглээний ихэнх хэсгийг хангаж буй хэрэглүүрүүдийг өөрсдөө эсвэл хосолсон байдлаар бий болгох явдал юм. Үлдсэн агуулга өргөтгөлийн механизмд хамаарна.
Мэдээллийг өөр хоорондоо солилцох боломжтой байх хэмжээнд хүрэхийн тулд хэрэглүүрийн профайл ба өргөтгөсөн FHIR профайл хоёрын хооронд нийцтэй байдлыг хангах шаардлагатай.
Бүх зүйлийг хэрэглүүр гэдгийг санах нь зүйтэй бөгөөд дээр дурдсан солилцох боломжтой агуулга, утгын багц, кодын системүүд болон БүтцийнТодорхойлолтыг дагаж мөрддөг бодит хэрэглүүрийн профайлууд нь мөн хэрэглүүр юм.
Хэрэгжүүлэлтийн удирдамж нь өөрөө ХэрэгжүүлэлтийнУдирдамжийг дагадаг хэрэглүүр юм. HTML-д суурилсан гаралтын форматыг хялбар хүртээмжтэй контент болгохын тулд ХэрэгжүүлэлтийнУдирдамж хэрэглүүрийг ашигладаг.
FHIR нь REST-ийг дэмжсэн техникийн тодорхойлолт хэдий ч, зөвхөн REST-ийн боловсролтын зэргийн хоёрдугаар түвшин хүртэл л дэмждэг. Түвшин 3-т нийцэхүүлэхийн тулд өргөтгөл ашиглах шаардлагатай.
FHIR нь өөрөө стандарт учраас хэрэглүүрийн стандартчилагдсан бүтэц ба REST зарчмуудыг зөрчсөн гэж үзэж болохуйц харилцах хэсгүүдийг зөвшөөрөх боловч эдгээр нь мэдээллийг өөр хоорондоо солилцох боломжыг хангах хэрэгтэй юм.
FHIR стандартын дагуу хэрэглүүрүүдийг XML, JSON, Turtle хэлбэрээр ашиглах боломжтой боловч Монгол улсын системүүдэд JSON форматыг ашиглавал илүү тохиромжтой.
Хэрэглүүрийг тодорхой профайлын дагуу үүсгэдэг боловч үүнийг системээс систем рүү шилжүүлэх үед үүнийг үндсэн хэрэглүүрийн загвар гэж үзэх хэрэгтэй. Илгээгч нь тодорхой профайлын дагуу хэрэглүүр үүсгэж болно, жишээ нь PatientMn.
Энэ хэрэглүүрийг өөр систем рүү илгээж болно. Үүнийг илгээхдээ үүнийг Өвчтөний профайлын загвар болгон үзэх хэрэгтэй.
Хэрэглүүрийг очих газар нь хүлээн авсны дараа, шаардлагатай профайлын дагуу баталгаажуулах бөгөөд энэ тохиолдолд мөн PatientMn ашиглагдаж , баталгаажуулалт хийгдсэний дараа үүнийг мөн PatientMn профайлын загвар гэж үзнэ.
Хэрэглүүрийг зориудаар эсвэл тохиолдлоор олон профайлд тохируулах боломжтой бөгөөд очих газрын профайлаар баталгаажсан тохиолдолд үүнийг хоёр системийн хооронд солилцож болно.
Хэрэгжүүлэлтийн удирдамж нь Англи, Монгол гэсэн хоёр хэл дээр байна. Хэрэв энэ хоёр хэлний хооронд зөрүү гарсан тохиолдолд Англи хувилбарыг нь дагана.
Хэрэглүүрийг үүсгэхдээ Монгол орчуулган дээрх элементийн нэрсийг өгөгдөл солилцоход ашиглах боломжгүй учир Англи хэл дээрх элементийн нэрсийг байнга ашиглах нь зүйтэй юм. Үүнийг монгол орчуулган дээр оруулсан бөгөөд элементийн нэрсийг зориуд англи хэл дээр үлдээсэн.
Хэрэглүүрийг хүлээн авагч нь Монгол улсын хэрэгжүүлэлтийн удирдамжийн дагуу хэрэглүүрийн баталгаажуулалтыг хийнэ.
Баталгаажуулалт гэдэг нь хэрэглүүрийн дараах зүйлүүдийн баталгаатай байдлыг шалгах явдал юм. Үүнд:
Бичиж байх үеийн хамгийн сайн баталгаажуулагч нь тодорхойлолтын нэг хэсэгт өгөгдсөн Java jar буюу албан ёсны FHIR баталгаажуулагч болно. Энэ нь дангаараа эсвэл JVM дээр суурилсан төслөөс хамааран ашиглагдах боломжтой.