Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж
1.0.0 - Хянах
Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж - Local Development build (v1.0.0). See the Directory of published versions
Хэрэгжүүлэлтийн удирдамж (ХУ) нь FHIR хэрэглүүрүүдийг тодорхой асуудлуудыг шийдэхэд хэрхэн хэрэглэх (хэрэглэх ёстой) тухай дүрмүүдийн багц, хэрэглээг тодорхой болгоход дэмжлэг үзүүлэх баримт бичиг болно. Ихэвчлэн FHIR хэрэгжүүлэлтийн удирдамж хөтөчийг үүсгэсэний дараа веб хэлбэрээр нийтлэн гаргадаг.
Энэ нь логик болон дэс дараалалтай бүхэлдээ тухайн нөхцөлд нийцэн, баталгаажих нөхцлүүдийг хамруулан дүрслэгдэнэ.
Хэрэгжүүлэлтийн удирдамж нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эдгээр нь хэрэгжүүлэлтийн удирдамжийн хэрэглүүр, хэрэглүүрт заагдсан агуулга болон жишээ байна. Агуулга нь хэрэгжилтэд нийцэх ёстой логик тайлбарууд бөгөөд хэрэгжүүлэгчийг чиглүүлснээр хэрэгжилтийг дэмжих жишээ юм. Өмнөх хэсгүүд нь ихэвчлэн нийцэл бүхий хэрэглүүрүүд байх ба сүүлийнх нь ямар ч төрлийн хэрэглүүр байж болно.
Хэрэглүүрүүд нь FHIR стандартыг барилга гэж үзвэл тоосгонууд нь бөгөөд тус бүр нь зарим төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагыг илэрхийлнэ. FHIR стандарт нь “өвчтөн”, “ажиглалт”, “захиалга” гэх мэт нийтлэг профайлуудын үндсэн багцаар хангана.
FHIR тодорхойлолт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ялгаатай нөхцөлүүдэд хэрэглэгдэх суурь хэрэглүүрүүдийн багцыг тодорхойлон гаргадаг. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний экосистемийн эргэн тойрон дахь практик, шаардлага, зохицуулалт болон эрх зүйн байдал зэргээс үүдэн эдгээр нь өөрчлөгдөх боломж өндөртэй байдаг.
Энэ шалтгааны улмаас FHIR -н тодорхойлолт нь “платформын тодорхойлолт” болсон ба энэ нь олон янзын ялгаатай шийдлүүдийг хэрэгжүүлэх суурь эсвэл нийтлэг платформ юм.
Төрхжүүлэхийн тулд (профайл үүсгэх), ямар ч FHIR хэрэглүүрийг тодорхой хэрэглээнд тохируулан өөрчилж болно.
Профайлд өгөгдлийн нэмэлт элемент оруулах, эсвэл одоо байгаа элементүүдийг устгах, мөн элементүүдийн олонлогийн тооны хэмжээг өөрчлөх зэрэг өөрчлөлт оруулан өөрчилж болдог.
Энэ нь өргөтгөлүүдээр дамжуулан шинэ, нийлмэл, өгөгдлийн бүтцийг боломжит хэмжээгээр нэмэх боломжтой.
Энэ нь элементүүдийг код системд холбох боломжийг олгодог бөгөөд энэ нь техникийн чанарыг цаашид нарийвчлан, төрөлжүүлэх арга юм.
Профайлын талаарх нэмэлт мэдээллийг 4.5 Төрхжүүлэлтийн агуулга хэсгээс үзэх боломжтой.
Бүтцийн тодрохойлолтууд нь FHIR-ийн үндсэн бүтэц болох өгөгдлийн төрөл, хэрэглүүрүүд, өргөтгөлүүд болон профайлуудыг тодорхойлоход ашиглах ба хэрэглүүрийн профайл бүр нь яг үнэндээ БүтцийнТодорхойлолтын профайл юм.
Бүтцийн тодорхойлолтын хэрэглүүрүүд нь өгөгдлийн элементийн тодорхойлолт, тэдгээрийн ашиглалтын дүрмийг тодорхойлсон болно. Эдгээр бүтцийн тодорхойлолтыг FHIR-ийн шаардлагаар тодорхойлогдсон агуулга болон өөрийг нь тодорхойлогч хэрэглүүр, өгөгдлийн төрөл, дэд бүтцийн үндсэн төрлүүд, мөн бүтцийг хэрэгжилтэд хэрхэн ашиглаж байгааг тодорхойлоход ашигладаг.
Бүтцийн тодорхойлолтууд нь хэрэглүүрийг хэрхэн ашиглаж байгааг тодорхойлохын тулд ЧадамжийнБайдал-н жишээнүүдэд ашиглагддаг ба кодчилсон элементийн агуулгыг тодорхойлохын тулд утгын олонлогуудыг ашигладаг.
Хэрэгжүүлэлтийн Удирдамжийн хэрэглүүр нь хэрэгжүүлэлтийн удирдамжийн найруулгын баримт бичиг юм. Энэ нь хэрэгжүүлэлтийн удирдамжийн талаархи мета өгөгдлийг тодорхойлохоос гадна бүх агуулгын лавлагааг агуулдаг.
Энэхүү хэрэглүүр нь FHIR-ийн тодорхой хувилбарыг дэмждэг FHIR серверийн шинж чанар/чадамжийг илэрхийлнэ. Энэ нь бодит серверийн ажиллагааны байдал эсвэл хэрэгжүүлэх шаардлагатай серверийн байдал буюу FHIR нийцлийн хүрээний гол хэсгийн хэрэгжилтийг хангахад ашиглагдаж болно.
Чадамжийн Байдал хэрэглүүр нь “Жишээ” гэж нэрлэгдсэн серверийн бодит үйл ажиллагааг тодорхойлох ба ЭММСП-ийг хэрэгжүүлэх баг буюу FHIR-тай нийцэх серверийг хариуцагчдын үүрэг байна.
Хэрэглүүрийн хувьд профайл үүсгэх эсвэл унших үед гурван үндсэн үйлдэл хийгддэг; олонлогийн элементийн тооны хэмжээнд өөрчлөлт оруулах, өргөтгөл нэмэх, хэрчимлэх /slicing/.
Элементийн олонлогийн тооны хэмжээг тодорхой дүрмийн хүрээнд өөрчилж болно. Ийм байдлаар элементийг жишээлбэл: заавал шаарддаг байхаар тохируулж эсвэл хасаж болно. Элементийн олонлогийн тооны хэмжээний өөрчлөлтөд хамаарах дүрмүүд нь өмнөх үеийн хэрэглүүрийн профайлтайгаа эргэн холбогдох уялдааг хангахад оршино. Хэрэглүүр нь өгөгдсөн профайл болон өмнөх үеийн бүх профайлтайгаа нийцэж байх ёстой. Жишээлбэл, заавал байх ёстой элементийг суурьлан үүсгэж буй профайл нь заавал өөрчлөх эсвэл устгах ёсгүй бөгөөд өмнөх үед хасагдсан элементийг суурьлан үүсгэж буй профайлд дахин оруулах боломжгүй юм.
Өргөтгөж болох байдал нь FHIR-ийн дизайны үндсэн хэсэг юм. Хэрэглүүрийн элемент бүр нь нэмэлт мэдээллийн элементийг агуулсан мэдээллийн өргөтгөлийг агуулж болно. Энэхүү өргөтгөл нь өргөтгөлийн утгыг нь тодорхойлж буй URL болон утга юм уу child өргөтгөлөөс тус тус бүрдэнэ. Дотроо сhild өргөтгөлтэй өргөтгөлийг зөвхөн утга бүхий энгийн өргөтгөлүүдээс ялган нийлмэл өргөтгөл гэж нэрлэдэг.
Өргөтгөл нь өргөтгөл ба хувиргагч өргөтгөл гэсэн 2 хувилбартай байдаг. Хувиргагч өргөтгөл нь хэрэглүүрийн тайлбарыг эрс өөрчилдөг гэсэн үг юм. Хэрэв систем нь хувиргагч өргөтгөлийг дэмждэггүй байхад хувиргагч өргөтгөл бүхий хэрэглүүрийг хүлээн авсан тохиолдолд хэрэглүүрээс татгалзах шаардлагатай. Системд үл танигдах хувиргагч бус өргөтгөлүүдийг тоолгүй орхиж болох боловч хэрэглүүрийг ашиглах үед бүрэн бүтэн байх ёстой.
Энэ нь Бүтцийн тодорхойлолт нь хэд хэдэн удаа давтагдах боломж бүхий элемент юм, жишээ нь: жагсаалт нь хэд хэдэн дэд жагсаалтанд хуваагдаж болох ба нэмэлт утгатай холбоотойгоор элемент тус бүр нь ялгаатай хязгаарлалтуудтай байж болно. Энэ аргаар жагсаалтад байгаа элемент бүрт үр дүнтэй хязгаарлалт хийх боломжтой болно. Үүний жишээ нь: өвчтөнийг ялган таних хэд хэдэн системүүдээс төрсний гэрчилгээний дугаар, паспортын дугаар зэргийг хэрчимлэн зааж өгч болно.
Системийн нийцэн ажиллах шаардлагууд нь системийн ажил үүргийн цар хүрээнээс хамаарна. Эрүүл мэндийн үйл явцын бүхий л асуудлыг зохицуулах ИЭМЦБ системийн хувьд найруулгын профайлууд болон тэдгээрт 6.2.5-р хэсэгт заагдсан холбогдох бүх профайлийг агуулсан хэрэглүүрийг бүрдүүлэх чадвартай байх ёстой. Энэ нь тодорхойлосон профайлын дагуу шилжүүлэг хийх, эмийн хүсэлт илгээх ажлын урсгалын профайлыг дагасан, 6.2.4-т нэрлэгдсэн хэрэглүүрүүдийг илгээх, хүлээн авах боломжтой байх ёстой.
Систем нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний профайлын дагуу байгууллагад ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг болохоо харуулах, хуваарь, үүргийн талаархи хүсэлтэд хариу өгөх, цаг товлолын хүсэлтийг хүлээн авах чадвартай байх ёстой.
Нөгөө талаас захиалгаа авахтай холбоотой систем нь зөвхөн хуваарь, сул цагийн хүсэлтэд хариу өгч, цаг товлолын хүсэлтийг хүлээж авах шаардлагатай болно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жагсаалтыг захиалгын систем юмуу эсвэл өөр системээр хангаж болох боловч байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жагсаалтыг тодорхой хэмжээгээр ил гаргах нь нэн чухал юм.
Хэрэглүүр профайлд нийцэж байна гэдэг нь хэрэглүүрийг илгээх системд зориулагдсан хэрэглүүр нь алдаагүй байгааг профайлаар баталгаажуулж болно гэсэн үг юм. Хүлээн авах системийн нийцлийн хувьд аливаа орж ирж буй хэрэглүүр нь заасан профайлаар баталгаажсан бөгөөд хэрэглүүрийн профайлд ДЭМЖИХ ЁСТОЙ хэмээн тэмдэглэгдсэн бүх элемент системээр зохицуулагдана гэсэн үг юм.
Профайлууд нь илгээгч болон хүлээн авагч дэмжих ёстой элементүүдэд цугларсан хэрэглүүр дэх элементүүдийн ялгааг бий болгодог. Доод тал нь нэг өгөгдөл заавал байхаар шаардагдсан бүх элементүүд илгээгчид цуглуулагдсан байх ёстой. ДЭМЖИХ ЁСТОЙ хэмээх тэмдэглэл бүхий ямар ч элементийн хүлээн авагч тал зохицуулан хариуцна.