Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж
1.0.0 - Хянах

Монгол Улсын ЭМӨМТ Хэрэгжүүлэлтийн Удирдамж - Local Development build (v1.0.0). See the Directory of published versions

Оршил

Үйлчлүүлэгчийг эмчлэх үед тухайн хүний өмнөх болон одоогийн өгөгдөл нь цаашдын эм, эмчилгээний сонголтуудын талаар шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр өвчний түүхийг үйлчлүүлэгчээс асуух нь үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтний хоорондын харилцааны хувьд чухал алхам боловч эм болон лабораторын хариуг энэ аргаар бүрэн цуглуулахад учир дутагдалтай төдийгүй зарим тохиолдолд үйлчлүүлэгчээс мэдээлэл зөв авах боломжгүй байдаг.

Иймд өвчний түүх, өгч байсан мэдээлэл зэрэг өмнөх өгөгдлийг хянах, солилцох хэрэгцээг улам бүр нэмэгдэж байна.

Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 500 гаруй анхан шатны тусламж үйлчилгээний нэгж, хот, хөдөөгийн 70 эмнэлэг, 1200 гаруй хувийн эрүүл мэндийн байгууллагууд бүрдүүлдэг.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн мэдээллийн ил тод байдал нь эрүүл мэндийн чиглэлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагаа болон тусламж үйлчилгээний үр дүнг хэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Одоогийн нөхцөл байдал ба үндэслэл

Одоогийн нөхцөл байдал ба үндэслэл Монгол улсын Цахим эрүүл мэнд төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн тайланд дурьдсанаар, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологи ба эмнэлгийн хэрэгслийн өнөөгийн байдлын хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүд нь E-Health, health.gov.mn, ба H-Info 3.0 програмыг хамгийн их ашигладаг байна.

Дээр дурьдсан системүүд нь эрүүл мэндийн сайдын 450 тоот тушаалаар батлагдсан маягтууд болон өвчний ангилал, хэлбэрийн хувьд ICD-10 кодын системийг ашигладаг.

Зарим эрүүл мэндийн байгууллагуудад DICOM стандартыг нэвтрүүлсэн.

Одоогийн байдлаар HL7, FHIR, HL-CDA эсвэл LOINC зэрэг бусад мэдээлэл, өгөгдлийн солилцооны стандартууд болон кодын системүүд хэрэглээнд нэвтрээгүй байна.

Цөөн тооны эрүүл мэндийн байгууллагууд цахим эрүүл мэндийн E-Health програм хангамжийг ашиглан өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй холбогдож эмнэлгийн баримт бичиг солилцдог. Гэсэн хэдий ч одоогоор төв платформтой мэдээлэл дамжуулж солилцох ажил хийгдээгүй байна.

Эдгээр системд цуглуулсан эрүүл мэндийн мэдээлэл нь өвчтөний цахим мэдээллийг зөвхөн нэг байгуулагад ашиглах, нэг өвчтөнийг нэг эмнэлэгт өөр өөр системд олон удаа бүртгэх зэрэг мэдээлэл давтагдах болон ажлын бүтээмж буурахад хүргэдэг. Энэ нь цахим эрүүл мэндээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох боломжийг хязгаарлаж байна.

Одоо хэрэглэж буй мэдээллийн технологийн системүүд

Монгол улсын эрүүл мэндийн салбарт дараах програм хангамжууд ашиглагдаж байна.

  1. Health INFO-3.0
  2. E-Health
  3. Health.gov.mn
  4. Mn Obstetrics
  5. flu.mn
  6. MN Cardio
  7. Tubis.mn
  8. LMIS
  9. Opthalmology registry
  10. screening.gov.mn
  11. BLOOD
  12. EWAR
  13. ORVIS
  14. Donorinfo.mohs.mn
  15. Ehemut.mn/research
  16. Hepatit.nccd.gov.mn
  17. VSSM4.7
  18. Dhis2.wpro.who.int
  19. Eclinic.mn
  20. OnTime/TowerSoft/
  21. eHospital /MonIT/
  22. MedSoft/MIDPS/
  23. Electronic registration /TITM/

Үүний үндсэн дээр нийтлэг хэл дээр стандартчилал хийх шаардлагатай байгаа нь эрүүл мэндийн экосистемийн үйл ажиллагааны хувьд чухал ач холбогдолтой юм. Тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхийн тулд эдгээр стандарт шийдлүүдийн нийцлийг шалган баталгаажуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу ЭММСП (HIEP)-ийн зорилго нь Монгол дахь бүх цахим эрүүл мэндийн системүүдийн үр дүнтэй хувь нэмрийг чиглүүлэх, хэрэглээнд оруулах, идэвхжүүлэх, хөнгөвчлөх, дэмжлэг үзүүлэхэд оршино. Эмнэлгийн баримт бичгийн стандарт, зохицуулгатай солилцооны хувьд иргэний эрүүл мэндийн цахим бүртгэл (EHR) болон гуравдагч талын эмнэлгийн мэдээллийн систем хоорондын нийцлийн техникийн нөхцөлийг нарийвчлан тогтоох ёстой юм.

ЭМӨМТ төсөл нь Цахим эрүүл мэнд төслийн нэг хэсгийн хувьд FHIR дээр суурилсан энэхүү нийтлэг хэлийг хэрэгжүүлэлтийн удирдамжыг ашиглан нийлүүлж байна.